medeelel

Saturday, March 30, 2013

Үйлдлийн системийн тухай


Компьютерийг хоёр салбарт хуваагдана гэж үзсэн. Программ хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Тиймээс хүмүүсийн мэддэг хэл дээр бичигдсэн командуудын дараалал юм. Дэлхий дээрх компьютерийн программ хангамжийн ихэнх хувь нь Англи хэл дээр ба том улс гүрнүүдийн хэл дээр бичигдсэн байдаг. Гэхдээ тухайн улс орон өөрийн хэл дээрээ программаа зохион хэрэглэх нь нэлээд элбэг байна. Программ хангамжийг
- системийн /Үйлдлийн систем/
- хэрэглээний /Word, Excel.../
- driver install /Техник хангамжийг ажиллуулах/
- мэргэжлийн/АutoСАD, МаthСАD../
- Utility программ /Scandisk, Kaspersky AntiVirus.../гэх мэт ангилж болно.

Монголын томоохон сайтууд


    Монголын сайтууд сvvлийн vед олноор тєрєн гарч байгаа нь нэн сайшаалтай юм. Зарим сайтууд амь орж єдєр бvр шинэчлэгдэж байгаа билээ.

·         Mongolnews.mn
·         Монголын хэвлэлийн ертєнцийн лидер байгууллага болох Монгол Ньюс компанийн хариуцан гаргадаг сайт. Энэ сайтаас та бvхэн уг компанийн єдєр тутмын хэвлэл болох Єнєєдєр (MN TODAY), долоо хоног тутмын Таван цагираг (Спортын хэвлэл), UB-POST, MN Weekend, Хєтєч, Би Би Би сонинуудыг онлайн байдлаар шууд хvлээн авч уншиж болно. Тvvнчлэн Єдєр тутмын сонины тойм, Шар сонины тойм зэрэг супер мэдээллvvдийг цаг алдалгvй хvлээн авах боломжтой.

Компьютерийн хэлбэр дvрсийн тухайд


Ингээд єнєєгийн цаг vед компьютер маань хєгжсєєр л байна. Одоогоос 20-иод жилийн ємнє 2 давхар байшингийн хэртэй том компьютер ашиглагдаж байсан гэдгийг та сонссон уу? Тэгвэл єнєєдєр халаасанд багтах хэмжээний компьютер нэгэнт гарчээ. Цаашид ч энэ их хурдацтай хєгжил vргэлжлэх нь зайлшгvй. Нэгэнт 1 єрєєг эзлэм том хэмжээтэй компьютер дээр хэлбэр дvрс, дизайны талаар яриад байх юм алга. Тэр vед юун дизайнтай манатай байсан биз. Харин єнєє vед энэ талаар дэлгэрэнгvй ярьж болно. Уламжлалт тэгш єнцєгт дэлгэц, босоо процессор, гар хулгана зэрэг нь сvvлийн хэдэн жилийн турш єєрийн хэлбэр дvрсийг тогтвортой хадгалж байгаа билээ. Энэ нь ч аргагvй юм. Эдгээр нь сонгодог гэж хэлэхээргvй ч хvний хэрэгцээг хангахад хангалттай билээ. Гэсэн ч дутагдалтай талууд зєндєє байгааг та мэдэрсэн байлгvй. Овор их дэлгэц, процессорыг зєєхєд ихээхэн тvвэгтэй. Магадгvй ирээдvйд дэлгэц байхгvй болж болно. Vvний тулд ямар нэгэн хавтгай (эсвэл ямар нэгэн хий бvхий орон зай) гадаргуу байхад л компьютераас илгээсэн цацраг дvрс болон харагдаж болно.
Компьютерийн гар, дэлгэц, процессор зэрэг нь хэлбэр дизайнаа янз бvрээр сольж байгаа боловч ерєнхий дєрвєлжин байдал хадгалагдсаар байгаа билээ.

Компьютерийн ажиллах зарчим



   Энэ бvтэц нь компьютерийн аль ч тvвшинд яригдана. Нэгэнт энэхvv єгvvллийг жирийн хэрэглэгчид зориулан бичиж байгаа тул энгийнээр тайлбарлая.

    Хамгийн дээд буюу жирийн хэрэглэгчийн тvвшинд бол гар, хулгана зэрэг оролт болох юм. Эдгээр тєхєєрємжvvд байхгvй бол та хэрхэн компьютертаа команд єгч компьютер тань таныг хэрхэн ойлгох билээ? Та компьютераа асаасан ч гэсэн дээрх тєхєєрємжvvдийн аль нэг нь байхгvй бол таны компьютер юу ч хийхгvй. Учир нь оролт байхгvй учраас.

    Боловсруулалтын vед таны оролтыг боловсруулах тєрєл бvрийн ажиллагаанууд явагдана. Манай жишээнд хулганаа vл мэдэг хєдєлгєх тєдийд л оролт бий болж энэ хэмжээгээр боловсруулалт явагдаж байдаг. Жишээ нь хулганыг vл мэдэг хєдєлгєхєд юу болдог билээ? Ердєє л хулганын заалтуур сум тэр хэмжээгээр vл мэдэг хєдєлнє. ГЭТЭЛ . . . Энэ vед системийн тvвшинд заалтуурыг шилжvvлсэн цэгийн тоогоор заалтуурыг арилган шинээр зурж байдаг. Тvvнчлэн хулганын шилжсэн координат бvрийг систем тодорхойлж заалтуурын тухайн vеийн тєлєв байдлыг гаргаж ирдэг. Гагцхvv энэ нvсэр vйл ажиллагаа нь бидний нvдэнд ажиглагдахгvйгээр хурдан явагддагт бvх учир байгаа юм. Бид нээрээ л хулганыг зєєгєєд байгаа мэт боловч vнэндээ байнга арилгаж зурж байдаг. Энэ нь боловсруулалт юм.

Компьютер гэж юу вэ?


    Энэ ойлголтыг єргєн утгаар нь авч vзвэл єнєєгийн нийгмийн хєгжлийн тvлхvvр, цогц ажиллагаа, найдвартай байдал, автоматжуулсан систем, хиймэл оюун ухаан, тvргэн шуурхай ажиллагаа зэрэг олон асуудлуудыг авч vзэх хэрэгтэй болно. Учир нь компьютер гэдэг ойлголтонд таны олон янзын функцтай гар утас, тєрєл бvрийн автомат системvvдтэй автомашинууд, смарт буюу ухаалаг телевизорууд, хvvхдvvдийн тоглох дуртай сега гэх мэтээс авахуулаад сансрын хєлгийг удирдах систем хvртэлх ямар нэг хэмжээгээр автоматчлагдсан бvх тєрлийн системvvдийг хамааруулж болох юм. Учир нь эдгээр нь бvгд компьютерийн суурь ухагдахуун болох hardware буюу техник хангамж, software буюу программ хангамж гэсэн бvтцээс тогтох юм.

Иймд асуудлыг арай багасгаж зєвхєн Персональ Компьютерийн тухай ярилцая.

Wednesday, March 27, 2013

Компьютерийн вирүс сансарт аялаж байна

-->
Компьютерийн вирусууд дэлхийн бємбєрцгийн хил хязгаараас хальж бvр сансарт "харайж" явна гэнэ.
Тодруулбал, НАСА агентлагийн мэдээлснээр олон улсын сансрын станцад хэрэглэгддэг нєvтбvvкvvдэд "Gammina AG" вирус халдварлажээ. Ийм вирус єнгєрсєн оны наймдугаар сард анх бvртгэгдсэн бєгєєд компьютерт нэвтэрч сvлжээний тоглоомд орох нууц vгийг хулгайлдаг аж. Вирусууд тойрог замд нэлээд эрт хvрсэн гэж НАСА vзэж байгаа тєдийгvй єдгєє ямар арга замаар компьютерvvдэд халдварласан болохыг судалж байна. Эдгээр вирус нь юутай ч Олон улсын сансрын станцын хяналтын системд аюул учруулахгvй аж. Вирустсэн нєvтбvvкvvдийг сансрын нисгэгчдийн хоол хvнсний зохицуулалтын программыг ажиллуулахад ашигладаг. Мєн сансрын нисгэгчдийн электрон захидлыг эх дэлхий рvv vе vе "зєєх" шууданч тагтааны vvрэг гvйцэтгэдэг юм. Зарим эх сурвалжийн vзэж буйгаар эдгээр компьютерт ямар ч вирусын эсрэг программ суулгаагvй байсан гэнэ. Олон улсын сансрын станцад интернэттэй шууд холбогдох оролт байхгvй бєгєєд сансрын нисгэгчдийн нэгнийх нь авч явсан флашаар дамжин вирус нэвтэрсэн байх магадлалтай аж. Тиймээс НАСА агентлаг ирээдvйд дахин ийм явдал давтагдуулахгvйн тулд системийн аюулгvй байдалд дорвитой арга хэмжээ авахаар болжээ.

Friday, March 15, 2013

Компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ?


Нэг програмыг ачааллахыг арван минут хүлээж байгаа бол таньд үүнийг бага цагт хэрхэн ажиллуулах талаар зөвлөгөө өгье!

 Алхмууд
1. Компьютераа хурдтай болгоход таны хийж чадах хамгийн сайн зүйл одоо хэрэглэж байгаа үйлдлийн системээ Linux-ээр солих явдал юм. Ubuntu нь шинэхэн компьютерт сайн сонголт болж чадах бол Damn Small Linux нь хуучин hardware-ийг сайн ажиллах нөхцөлөөр хангана. Хэрэв тань одоохондоо шинэ үйлдлийн систем авах боломж байхгүй бол доорх алхмуудыг аваарай

2. Firefox-ийг Internet Explorer-ийн оронд хэрэглэ. Firefox нь Internet Explorer-ийг бодоход бага эрсдэлтэй байдаг бөгөөд үнэгүй татаж авч суулгах бүрэн боломжтой. Тэгэхээр таны компьютерийн хурданд нь нөлөөлөх болно. Үнэгүй софтверийн жагсаалт линкээс холбогдох хаягаар орж аваарай.

Компьютераа хамгаалах аргууд

Энэ бяцхан зөвлөмж компьютер түр гацсан буюу бүр зогссон тохиолдолд юу хийх талаар таньд хүргэнэ. Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй. Хэрэв дээрх үйлдлийг хийгээд гацсаар байвал: Num Lock дарж шалгаснаар компьютер үнэхээр гацсан эсэхийг шалгах хамгийн хялба арга гэдгийг дээр хэлсэн. Гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй. Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Ингэж унтрааснаар автомат хадгалагчгүй бол мөн хийсэн зүйлээ хадгалаагүй бол ажлууд тань бүрэн алдагдана гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Хэрэв таны компьютер байнга гацаж гэнэт зогсдог бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Компьютер тань байнга гацаж зогсдог бол доорх шалтгаануудтай байж болно. Үүнд:

Вирус гэж юу вэ?



Вирус нь: мэдээлэл технологи хэдийгээр хурдацтай хөгжиж байгаа боловч нөгөөтэйгүүр их нарийн төвөгтэй болж байгаагийн илрэл болж байна. Жишээ нь гэхэд Mydoom гэгч вирус нь 2004 оны 3 сард хийсэн судалгаагаар нэг өдрийн дотор ойролцоогоор 4 сая компьютерт нэвтэрч хохирол учруулсан байна гэж шинжээчид үзжээ.

Түүнчлэн бидний сонорт байнга дуулдаж байдаг вирусууд нь тун энгийн бүтэцтэй гэдгийг сонсоход сэтгэл хөдөлмөөр ч юм шиг эсвэл сэтгэл өвдмөөр ч юм шиг. Доор бид нийтлэг байдаг вирусуудыг тусгайлан авч бичлээ.

Tuesday, March 12, 2013

Internet Explorer-Зөвлөгөө

-->
Вебсайтаас хэвлэх хэрэгтэй мэдээлэл тань зөвхөн нэг хэсэг эсвэл ганц хуудас байхад хэд хэдэн хуудас хэвлэгдэж бидний цаг мөнгийг үрдэг. Үүнд тохирсон шийдэл бол хэвлэх гэж байгаа хэсгийг тодруулаад File дараа нь Print гэж ор. Selection гэсэн сонголтыг идэвхижүүлсэн эсэхийг сайтар шалгах нь чухал  ингээд ОК товч дарна. Ингэж тохируулга хийснээр хуудасны тодруулсан хэсгийг л хэвлэх юм.
Мөн бусад хэрэгцээтэй сонголтууд Хэвлэх дэлгэцэн дээр байдаг. Та бүх линкэд холбогдсон документийг хэвлэж болно. Эсвэл зөвхөн линкийн хүснэгтийг хэвлэж болно.Мөн олон хэсэгтэй веб хэрэглэж байгаа бол хэсэг бүрээр хэвлэж болохоос гадна бүгдийг нь хэвлэн гаргаж болдог.

Saturday, March 2, 2013

КОМПЬЮТЕРИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Компьютерийн тухай ерөнхий ойлголт
Зорилго:
Компьютерийн тухай үндсэн ойлголт, компьютерийн техник хангамж ба програм хангамжийн тухай, тэдгээрийн ангилал,үйлдлийн систем, хэрэглээний програм хангамжийн талаар үндсэн ойлголттой танилцаж, Windows үйлдлийн системийн орчинд ажиллах арга зүйг эзэмшүүлэх
Зорилт:
• Компьютерийг зөв ашиглаж сурахын тулд түүний техник хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагааны ерөнхий зарчмыг ойлгон ухаарах
• Компьютерийг зөв холбох, тохиолдож болох нийтлэг гэмтлийг оношлон засах чадвар эзэмших
• Компьютерийн дагалдах хэрэгслүүдийг хэрэгцээндээ тохируулан ашиглах, шинэ техник хэрэгслийг үйлдлийн системд тохируулан суулгаж ашиглах чадвартай болох
• Үйлдлийн системийн орчинд ажиллах арга зүйд суралцах
• Цонхны ерөнхий бүтцийг судалж, түүнийг ашиглах аргад суралцах
• Компьютерийн вирусын талаар анхны ойлголттой болсноор компьютерийг вирусын халдлагад өртөхөөс хамгаалж сурах
1.1 Компьютерийн тухай
“Мэдээллийн зуун” гэсэн тодотголтой XXI зууны иргэдийг сурган хүмүүжүүлэх ариун үүргийг хүлээсэн эрхэм багш нар өөрсдийн үйл ажиллагаагаараа компьютерийн хэрэглээ, түүний боломж бололцоог суралцагсадад таниулах, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг түлхүү ашиглах шаардлага зүй ёсоор тулгарч байна.Компьютерт суралцахын тулд юуны өмнө түүний хэрэглээний зах зээл, бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн ажиллагааны онцлог, үүрэг зориулалт, холболтын талаар авч үзэх шаардлага зүй ёсоор үүснэ.
Мэдээлэл харилцааны технологийн үндсэн ойлголт
Мэдээллийн технологи
Мэдээллийн бүтээгдэхүүн үүсгэж байгаа мэдээллийн процесс, хэрэгсэл ба арга замуудыг мэдээллийн технологи гэнэ.
Мэдээллийн бүтээгдэхүүн гэж юу вэ?
Энгийнээр хэлбэл, хэвлэмэл, аудио, эсвэл видео зэрэг ямар нэг хэлбэрээр тэмдэглэгдсэн, нэгээс нөгөөд дамжуулж болдог мэдээллийн хэсгийг мэдээллийн бүтээгдэхүүн гэж ойлгоно. Хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн бүтээгдэхүүнүүд:
Хэвлэмэл ном ба электрон ном
Товхимол ба тусгай тайлан
Гарын авлага ба дадлага ажлын дэвтэр
Aудио хуурцаг, CD, сүлжээнээс татаж болдог аудио файл
Видео бичлэг бүхий хальс ба DVD