medeelel

Friday, March 15, 2013

Вирус гэж юу вэ?



Вирус нь: мэдээлэл технологи хэдийгээр хурдацтай хөгжиж байгаа боловч нөгөөтэйгүүр их нарийн төвөгтэй болж байгаагийн илрэл болж байна. Жишээ нь гэхэд Mydoom гэгч вирус нь 2004 оны 3 сард хийсэн судалгаагаар нэг өдрийн дотор ойролцоогоор 4 сая компьютерт нэвтэрч хохирол учруулсан байна гэж шинжээчид үзжээ.

Түүнчлэн бидний сонорт байнга дуулдаж байдаг вирусууд нь тун энгийн бүтэцтэй гэдгийг сонсоход сэтгэл хөдөлмөөр ч юм шиг эсвэл сэтгэл өвдмөөр ч юм шиг. Доор бид нийтлэг байдаг вирусуудыг тусгайлан авч бичлээ.


-Вирусууд: Вирус нь үндсэн програм дээр аялж байдаг софтверийн нэг жижиг хэсэг юм. Жишээ нь: энэ вирус нь өөрөө өөрийгөө нэмэгдүүлэн хувилах чадвартай байдаг. Тооцооны програмуудыг ажилуулж нээх болгонд вирусын хэмжээ нэмэгдэж компьютерт хохирол учруулж байдаг.

-Е-майлын вирусууд: Энэ төрлийн вирусууд нь өөрийгөө олон арван хохирогчийн е-майл хаяг руу нэмэлт документ болгон явуулах чадвартай байдаг. Зарим вирусууд нь давхар дарж үзээгүй тохиолдолд ч хүртэл автоматаар нэвтрэх боломжтой байдаг юм.

-Trojan horses: Энгийнээр бол энэ нь компьютерийн програм гэж хэлж болно.Trojan нь ямар нэгэн програм ачааллуулахыг шаарддаг. Магадгүй энэ нь тоглоом байж болох ба үүнийг эхлүүлэхэд компьютерийн хатуу дискэнд хохирол учруулж бас арилгаж ч болно.Гэхдээ trojan нь өөрөө өөрийгөө хуулдаг автомат системгүй юм.

-Worm: Мөн софтверийн нэг хэсэг ба хамгаалалтыг буюу компьютрийн сүлжээг нээхэд өөрөө өөрийгөө олшруулж хуулбарладаг вирусууд юм.

Вирусын гарвал

Компьютерийн вирусыг вирус гэж нэрлэсэн шалтгаан нь биологийн вирусын шинж чанарыг агуулсантай холбоотой. Вирус нь компьютераас компьютерт дамждагтай адил биологийн вирус нь хүнээс хүнд дамждаг шүү дээ. Компьютерийн вирус нь програмын дээд хэсэгт байрладаг эсвэл ямарваа нэгэн бичиг баримт нээгдэхэд бий болон гарч ирдэг.Програм ачааллаж эхлэхэд вирус бусад програмд тархан хохирол учруулах бололцоотой болдог.Вирусыг хүмүүс зохион гаргадаг ба түүний хэрхэн хурдацтай тархаж програмуудад чөлөөтэй сэлгүүцэж байгааг шалган нэвтрүүлдэг. Утгагүй  мессеж илгээх ч бай эсвэл хатуу дискийн эвдрэлд ч хүргэхээр бай вирусыг тодорхой үетэй цохилтуудтай хийдэг нь ямар учиртай вэ?

Шалтгаан нь мэдээж энгийн яагаад зарим хүмүүс хэн нэгний машины цонхийг хагалж, ой мод шатааж, барилгууд дээр учиргүй сараачдаг вэ? Тэдэнд энэ нь сэтгэлийн таашаал сайхан мэдрэмжийг өгдөгтэй адил компьютерийн мэдлэгтэй хэн нэгэн яг энэ шалтгаанаар вирусыг зохион бүтээж байгаа. Эдгээр хүмүүс үнэхээр бусдын хатуу дискэн дахь хэрэгтэй бүхнийг устгаж, олон компаниудад хохирол учирсны дараа түүнийг засах гэж асар их цаг хөдөлмөрийг зарцуулж хэдийгээр хэрэггүй мессеж байсан ч хүмүүсийн алтан цагаас хумаслаж байгаагаа мартаж орхисон байдаг биз. Вирус зохиогчдоос болж системийн хууль улам чангарч, тэдгээрт оноох ялын хэмжээ улам ихэсч байгаа юм.


Вирусын түүх

Нилээд хэдэн шалтгаанаас болоод вирус 1980-иад оны сүүлээр бий болж эхэлсэн байна.Хамгийн эхний шалтгаан бол хувийн компьютер нилээд ихээр тархах болсон явдал юм. 1980-иад оны эхээр компьютерийг зөвхөн шинжээчид тусгай зориулалтаар ашигладаг, компьютер маш ховор байсан цаг байжээ. Харин 1980-иад оны дундуур IBM /Imternational Business Machine/ компьютер 1982 онд бий болж мөн 1984 Apple Macintosh компьютер гарч ирснээр бизнесүүд, коллежүүд, хувь хүмүүс гэртээ компьютертай байх бололцоо бий болсон. Хоёр дахь шалтгаан бол хүмүүс модемаар dial-up хийн хүссэн порграмаа чөлөөтэй татаж авч болохуйц талбар үүссэн юм. Ихэвчлэн элдэв янзын тоглоом, бусад бүтээлч програмууд маш ихээр татагддаг байсан нь анхдагч Trojan Horse-ийг бий болгосон гэж хэлж болно. Trojan Horse нь сонирхол татахуйц нэр дуу эффекттэй. Ингээд та аятайхан тоглоом суулгаж авлаа гэж бодон програмаа ачааллуулахад дискийг тань устгаж системд хохирол учрулдаг. Энэ вирус цөөн хэмжээний хэрэглэгчдэд хохирол учруулдаг учир нь түргэн хугацаанд илэрдэг ба эвдэрсэн програмуудыг устгаж ,хэрэглэгчид вирустэй програмыг хурдан хугацаанд мэддэг болдог.

Өөр нэгэн вирус үүсэх болсон шалтгаануудын нэг бол floppy disk юм. 1980-иад оны сүүлээр компьютерт хатуу диск гэж байсангүй програмууд жижиг хэмжээтэй үйлдлийн системд floppy disk-ээр дамжигдан суугддаг байсан.Ингээд компьютераа асаангуут үйлдлийн систем ажиллаж floppy disk-н дэхь порграмууд ачаалладаг байсан. Үүнийг давуу тал болгон ашигласан вирус бүтээгчид өөрөө өөрийгөө хуулбарладаг програмыг бий болгосон байна.

Дээхэн үеийн вирусууд жижиг кодуудтай бөгөөд нийтлэг тоглоом, програмуудыг татаж авахад хууль ёсны мэт компьютерт суугддаг байсан. Ингээд програмыг ачааллуулж эхлэхэд вирус өөрийгөө санах ойд ачааллуулж дискэн дахь өөр програмд кодоо хуулснаар жинхэнэ програм мэт ажилладаг. Хэрэглэгч вирусдсэн програмыг нээн ажиллуулахад вирус дахин өөр порграмд өөрийн кодоо хуулна. Дээрх замаар вирус асар хурдацтай тархдаг мөн вирусдсэн порграмыг floppy disk-нд хуулж эсвэл татаж авхаар байрлуулсан бол бусад хэрэглэгчдийн компьютерт тархах болно. Харамсалтай нь одоо вирус өөрөө өөрийгөө хуулбарлах чадвартай болсон. Вирусын тархалтын үе хэсэг бол халдвар л гэсэн үг. Вирус өөрийгөө хуулбарладаггүй байсан бол тийм ч их аюул учруулахгүй байхсан. Ихэнх вирусууд сүйтгэх устгах үе шаттай байдаг. Зарим дэгээнүүд энэ сүйтгэх үеийг идэвхжүүлдэг жишээ нь хэвлэх үед ямар нэгэн утгагүй бичгүүд гарч ирэн таны бүх мэдээллийг устгах гэх мэт үйлдлүүдийг вирус хийдэг. Дэгээнүүд ихэвчлэн вирус хуулбарлагдсан тодорхой өдөр, эсвэл тоо түүнтэй төстэй зүйлсүүд байдаг.

No comments:

Post a Comment