medeelel

Friday, March 15, 2013

Компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ?


Нэг програмыг ачааллахыг арван минут хүлээж байгаа бол таньд үүнийг бага цагт хэрхэн ажиллуулах талаар зөвлөгөө өгье!

 Алхмууд
1. Компьютераа хурдтай болгоход таны хийж чадах хамгийн сайн зүйл одоо хэрэглэж байгаа үйлдлийн системээ Linux-ээр солих явдал юм. Ubuntu нь шинэхэн компьютерт сайн сонголт болж чадах бол Damn Small Linux нь хуучин hardware-ийг сайн ажиллах нөхцөлөөр хангана. Хэрэв тань одоохондоо шинэ үйлдлийн систем авах боломж байхгүй бол доорх алхмуудыг аваарай

2. Firefox-ийг Internet Explorer-ийн оронд хэрэглэ. Firefox нь Internet Explorer-ийг бодоход бага эрсдэлтэй байдаг бөгөөд үнэгүй татаж авч суулгах бүрэн боломжтой. Тэгэхээр таны компьютерийн хурданд нь нөлөөлөх болно. Үнэгүй софтверийн жагсаалт линкээс холбогдох хаягаар орж аваарай.


3. “My Computer" дээр баруун товчоо дарж "Properties"-аас"Tools" гэсэн сонголтыг дарж та компьютераа долоо юмуу хоёр долоо хоногт нэг удаа hard дискээ цэвэрлэж байгаарай!

4. Зарим програмын хэрэглээний Install нь мөн олон арван фонт компьютерийг удаашруулж,  вирусын эсрэг програм зайлшгүй шаардлагатай байдаг ч энэ програм компьютерийн хурданд бас нөлөөлдөг. Мөн та сайн Spyware цэвэрлэгчтэй байхыг эрмэлзээрэй. Spyware, Ad-Ware мөн л таны компьютерийг удаашруулах шалтгаануудын нэг юм.

5. Систем сонголтыг аль болох өөрчлөхгүй байхыг бодоорой энэ нь төсөөлөөгүй үр дүнгүүд гаргаж болзошгүй. Хэрэв таньд өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа бол "System Restore" эргээд буцааж болохоор байдлаар өөрчлөөрэй. Энэхүү програмыг 3 замаар гүйцэтгэх боломж байдаг нь:

• "My Computer" –ийг дарж  "Control Panel"-ийг сонгосноор энэ сонголтын хаа нэгтээ нь "System Restore" байх болно.

• Start  менюгээс "All Programs" –ийг сонгож дараа нь "Accessories" орж "System Tools" –ийг сонгосноор "System Restore"-ийг ачааллуулж болно.

• Энэ хоёр газарт "System Restore"-нь ачааллах боломжгүй бол "C:/WINDOWS/system32/Restore" дээр "rstrui"гэж нэрлэгдсэн байх болно гэхдээ энэ нь зөвхөн Windows XP дээр л болмжтой.

6. Хэрэв таньд олон тооны видео клип болон дуунууд байдаг бол тэднийг зохион байгуулалттай байлгах нь чухал энэ нь бас компьютерийн удаашралд нөлөөлдөг.

7. Е-майлаа тогтмол устгаж бай энэ нь бага зэрэг тусална гэхдээ yahoo е-майл нь нөлөө байдаггүй боловч бусад Thunderbird зэрэг hard drive-тай чинь холбоотой байдаг   е-майл програм нөлөөлөх болно.

8. Компьютерийнхаа дэлгэцэн дээр өндөр график бүхий зураг тавихаас татгалзаарай.

9. Дэлгэцэн дахь зургаа өөрчлөхдөө "Windows-Standard" (Start > Control Panel > Screen and desktop > Themes) гэсэн дарааллаар ороорой!

10. Run Disk Cleanup (Start > Programs > Accessories > System Tools > Disk Cleanup). Hard disk дахь цэвэрлэгээг ихэвчлэн С: дээр хийдэг эхлээд гүйлгэж үзээд арилгахыг хүссэн файлын төрлөө сонгоорой.
11. Windows-ийн Updates-ийг татаж авч суулга.

12. Компьютердаа формат хийх нь шинэ үйлдлийн систем авах хүртэл тань хурдтай байлгах боловч файлуудыг тань устгах болно. Иймд хэрэгтэй материал файлуудаа зөөж авах ёстойг сануулъя!
13. Компьютер дахь RAM -ын хэмжээг өргөтгө. Ингэвэл илүү олон програмууд суулгаж болох ба програмууд илүү хурдан үйлдэлд хариулах болно.

• Windows Vista-ийн хувьд хамгийн багадаа 2-4 гега байх

• Windows XP-ийн хувьд 1-2 гега байх нь гүйцэтгэлд сайнаар нөлөөлнө. XP-ийн хувьд та видео эффэктийг ихээхэн хэрэглэдэг бол гүйцэтгэлд сайн нөлөөтэй байх болно

• Харин Linux-ийн хувьд RAM-ын хэмжээ тийм их байх шааардлага байдаггүй байна.

• RAM өргөтгөх шаардлагагүй байхад өргөтгөл хийвэл энэ нь эргээд гүйцэтгэлд нөлөөлөх аюултай та RAM-даа байнга шинэчлэл хийх шаардлага гарах болохыг анхааруулъя!

Зөвлөгөө:
Та систем файлдаа гэмтэл учруулж болзошгүй тул хэн нэгэн асуудлыг хурдан засах чадвартай хүнтэй холбогдоход бэлэн байх хэрэгтэй.

Файлууд тань гадна drivе-ийг дэмждэг байх хэрэгтэй.

Систем сэргээлтйиг хийж байх

Таны хийх гэж байгаа зүйлсийн үр дүн юу вэ гэдэг дээр блог форумаас хайлт хийж үз!

Нэг дор өөрийн файлуудыг устгаж өөрчлөхөөс татгалз! Энгийнээр алхам алхмаар хийж, хийх тоолондоо компьютераа дахин асааж унтрааж компьютераа хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж байх

Анхааруулга:
Дахин сануулахад компьютер дахь hardware- ээ гэмтээхээс сэргийл. Хэрэв гэмтвэл их үнэтэйгээр дахин солих учраас болгоомжтой байгаарай.

Хэрэв та hardware солихоор болсон бол түүний дотор юу байгааг харахаас бүү эмээгээрэй мөн энгийн дүрмүүдийг баримтлах нь чухал жишээ нь цэвэрлэвэл хуурай болтол нь хүлээх мөн хэт их хүчлэхгүй байх гэх мэт

Хэрэв та шинэ хардвер худалдаж авч байгаа бол өөрийн компьютерт таарч байгаа эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

Цахилгаан залгуурыг хэзээ ч битгий онгойлгоорой. Хэдийгээр цахилгаанаас салсан хэдий ч цахилгаан үүсгүүр нэг хэсэгтээ хадгалагдаж байдгийг санах хэрэгтэй.

No comments:

Post a Comment